Төрийн албаны ерөнхий шалгалтад 179 иргэн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-15 15:37:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтад нийт 590 хүн орохоор бүртгүүлснээс 511 нь шалгалт өгч 179 иргэн тэнцжээ. Шалгалтад орж буй иргэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, амны хаалт, бээлий, улавч, малгай зэргийг өмссөн байна. Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран шалгалтад орох иргэдийн хурууны хээг уншуулан оруулжээ. Шалгалтыг Төрийн албаны зөвлөл, Хөвсгөл  аймаг дахь салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судалалын төв, Улсын бүртгэлийн хэлтэс, "Хөвсгөл эрчим хүч" ХХК-ийн хамт олон хамтран амжилттай зохион байгууллаа гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч, БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр хэллээ. 

 

相关新闻