Орхон аймаг татварын орлогын төлөвлөгөөгөө 29.3 хувиар давуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн нийгэм
эдийн засгийн хөгжлийн 2021 оны хоёрдугаар сарын урьдчилсан дүнгээр
үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 29.5, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалт 29.1
хувиар нэмэгдсэн байна. Эрүүл, мэнд, нийгмийн даатгалын
сангийн орлого 6.4, нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 4.6
хувиар өсөж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлого 6.4 хувиар нэмэгджээ.
Хоёрдугаар сард
аймгийн Цагдаагийн газарт 112 хэрэгт 85 хүн холбогдон шалгагдаж, хэргийн
илрүүлэлт 15.6 хувьтай байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэгт холбогдогч 2.1
дахин нэмэгдэж, бүртгэгдсэн хэрэг 16.4 хувиар, 18–аас дээш насны 10000 хүнд
ногдох гэмт хэрэг 3.2 продицимилээр буурсан үзүүлэлттэй байна.
Аймгийн төсөвт 22.0 тэрбум төгрөгийн
орлого төвлөрч, төсвийн гүйцэтгэл 118.3 хувьтай байна. Татварын орлогын
төлөвлөгөө 29.3 хувиар, татварын бус орлогын төлөвлөгөө 1.8 хувиар давж
биеллээ гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ.