“UB Dance” фестивальд 50-60 хамтлаг өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-13 15:57:35

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн орчин үеийн хотын соёлын түгээн сурталчлах, орчин үеийн бүжгийн төрлийг дэмжих зорилготой “UB Dance” фестивалийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд “Чингисийн талбай”-д болно.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус фестивалийг Нийслэлийн соёл урлагийн газар,  Нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран зохион байгуулж байгуулж байна.

Тэмцээнд ӨМӨЗО-ы Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас хамтлагууд оролцохоос гадна орчин үеийн чөлөөт бүжгийн 50-60 хамтлаг рэп, хип хоп, брэк, электро, гудамжны бүжгийн төрлөөр өрсөлдөх юм.

Энэ үеэр график зураг, экстрим спорт, салса бүжгийн аварга шалгаруулах тэмцээн явагдах бөгөөд “Шилдэг бүжигчин”-ийг 5 сая төгрөгөөр урамшуулах аж.

Ж.Болор

相关新闻