Сүүлийн 24 цагт Орхон аймагт нэмж 17 хүн халдвар авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт 17 хүнээс коронавирусний халдвар илэрч, нийт халдварын батлагдсан тохиолдол 137 боллоо. Батлагдсан 17 тохиолдлын 15 нь ойрын хавьтлаас илэрсэн бол хоёр нь Булган аймгийн Сэлэнгэ, Орхон сумаас эхтэй болох нь тогтоогджээ.
Өнөөдрийн
байдлаар БОЭТ-д 71 хүн эмчлүүлж байгаагаас 66 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна.
Орхон аймагт илэрсэн тохиолдлуудыг
хугацаагаар нь ангилбал:
2020.11.11-12.07-ны хооронд- 25
2021.03.24- 3
2021.03.25- 12
2021.03.26- 21
2021.03.27- 10
2021.03.28- 15
2021.03.29- 15
2021.03.30- 9
2021.03.31- 10
2021.04.01- 17 тохиолдол бүртгэгдэж нийт
батлагдсан тохиолдол 137 боллоо. Коронавирусний халдварын тоог нийт хүн
амд харьцуулбал Орхон аймгийн 800 хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг
юм.