Буриадад эхний ээлжинд хүн амынхаа 40 хувийг дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-04-02 18:52:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсад "COVID-19"-ийн 48 тохиолдол өчигдөр батлагджээ. Үүнээс 32 нь нийслэл Улаан-Үд хотод бүртгэгдсэн байна. 


Эмнэлгээс өнгөрсөн хоногт нийт 70 хүн эдгэрч гарсан бол, 3 хүн халдвараар нас бараад байна. Тус  улсад дархлаажуулалтын эхний тунгийн вакцинжуулалт эрчимтэй явагдаж байсан ч одоогоор вакцины (үйлдвэрийн) нийлүүлэлт саарснаас олдоц хомсоджээ.  


Буриадын Эрүүл мэндийн сайд Евгения Лудуповагийн мэдээлж буйгаар, энэ оны 6 дугаар сарын 1 гэхэд тус улсын нийт хүн амын 40 хувийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгвэл тус улсын тэргүүн Алексей Цыденов, энэ оны 8 дугаар сар гэхэд Буриадын нийт хүн амын 60 хувийг дархлаажуулна гэж мэдэгдэж байна. 


相关新闻