Шинжилгээний цэгүүд зайлшгүй шалтгаантай иргэдэд үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-15 10:33:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж ПСР шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй.


Зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, эрүүл мэнд, буяны ажил болон хүнс, шатахуун, малын өвс, тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэдэд үйлчлэх юм. Ингэхдээ иргэд үүнийгээ батлах бичиг баримттай байх шаардлагатай. Нийслэлд ПСР шинжилгээний байнгын гурав, явуулын гурав, нийт зургаан цэг ажиллаж байна.


Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй

Хэрэв танд халдварын шинж тэмдэг илрэх юм уу, хэн нэгэн хүний ойрын хавьтал болсон бол харьяа өрхийн эмнэлэг, эмчдээ хандахыг зөвлөлөө.


相关新闻