Коронавируст халдварын улмаас дахин хоёр хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвартай 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй өчигдөр нас баржээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, гадаадаас 3 дугаар сарын 18-нд ирсэн, 69 настай эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад “COVID-19” халдварын хүнд хэлбэрийн оноштой нас баржээ. Харин 72 настай эрэгтэйн хувьд, 3 дугаар сарын 18-нд онош батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж байжээ.
Түүнчлэн өнгөрсөн хоногт бусад шалтгаант
нас баралт нэг бүртгэгджээ. “COVID-19” халдвартай нэг хүн СБД-ийн нэгдсэн
эмнэлэгт эмчлүүлж байгаад бөөрний архаг дутагдлын улмаас нас баржээ.
Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нас барсан хүний
тоо 31
болж байна.