“Мед девелопмент” ХХК 50 мянган ширхэг амны хаалт хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мед девелопмент” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд нэг удаагийн амны хаалт 50 мянган ширхгийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.
“COVID-19” халдварын тархалт нэмэгдэж, шинэ тохиолдлын тоо тогтмол өндөр байгаа энэ үед эрүүл мэндийн салбар бүх нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж буй. Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид энэхүү өвчний эсрэг тэмцэж буй энэ цаг үед бага ч гэсэн тус дэм болох үүднээс эдгээр амны хаалтыг хандивлаж байгааг тус компанийн төлөөлөл тодотгов.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Ц.Эрдэмбилэг “COVID-19”
халдварыг
бууруулах хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо ч
нэмэгдэж байгааг дурдаад, ийм үед манлайлал үзүүлж хандив өргөсөн “Мед девелопмент” ХХК-ийн хамт олонд талархал
илэрхийлэв.