МАН-ын нэр дэвшигчид тойргийнхоо иргэдтэй уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн ИТХ-ын 18-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Р.Болд, Г.Мөнхбадрал нар 6 сарын 15-нд Зуунмод сумын Номт багийн иргэд, сонгогчидтой уулзлаа.
"Хуульчид", "Цэлмэг" хотхон, 11, 12, 23- р байрны иргэдтэй хийсэн уулзалтаар хэд хэдэн асуудлыг түлхүү ярьж байв. Тухайлбал:Ажилгүй залуучууд олширч, ахмадууд тэтгэврийн зээлд автаж, өдөр хоногийг арга ядан өнгөрүүлэх айл өрхийн тоо нэмэгдсээр байгааг учирласан юм. Нэр дэвшигчдийн хэлснээр энэ бүхнийг өөрчлөхөд тэдний боловсруулсан мөрийн хөтөлбөр туслах ба гагцхүү сонголтоо зөв хийхийг зөвлөсөн юм.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг