Зорилтот бүлгийн 35 хувь нь вакцины нэгдүгээр тунг тариулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-28 10:19:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар, вакцины нэгдүгээр тунгаар 744 564 хүн /зорилтот бүлгийн 35.5 хувь/, хоёрдугаар тунгаар 262 466 хүнийг дархлаажуулаад байна.

 

Нийслэлд вакцины нэгдүгээр тунд нийт 592 362 хүн, хоёрдугаар тунд 253 321 хүн хамрагджээ.

 

Улаанбаатар хотод 120 суурин болон явуулын цэгээр 263 багийн 1127 эмч, эрүүл мэндийн ажилтан “COVID-19 халдварын эсрэг дархлаажуулалтын ажилд оролцож байна.


相关新闻