Оюутнуудын шилдэг санаа төслөөр хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОюутны ширээнээс гарааны бизнесээ эхлүүлж шинэ, шинэлэг санаагаа инноваци болгох боломж олгодог “Оюутан бизнес инкубатор” хөтөлбөрийн шалгаруулалтад “Хөтөч” баг тэргүүлжээ.
Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологийн Мэдээлэл технологийн инкубаторын 29 дэх удаагийн сонгон шалгаруулалтад оюутнууд "Өнгөлгөөний эко чулуун хавтан үйлдвэрлэх Монгол технологи", “Ухаалаг хэтэвч Апп”, “Хөтөч”, “Модны унасан навчаар барилгын эко материал үйлдвэрлэх”, “Your Taxi App” төслөөр оюутнууд өрсөлджээ.
“Оюутан бизнес инкубатор-2016” хөтөлбөрийн эцсийн шатны шалгаруулалтын шилдгээр тодорсон Америкт суралцагч оюутан /Iniversity of MichiganUSA/ болон ШУТИС-ийн оюутны хамтарсан багийн “Хөтөч” төсөл нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход цогц мэдээллийг залууст хүргэж, чадварлаг боловсон хүчинтэй болоход чиглэсэн боловсрол, нийгэм рүү хандсан шинэ санаа гаргажээ.
“Хөтөч”-ийнхөн гадаад, дотоодод суралцагч оюутнуудаар багаа бүрдүүлж уг төслийг хэрэгжүүлэх юм байна.
“Оюутан бизнес инкубатор” хөтөлбөр жил бүр элсэлтээ авах бөгөөд дотоод, гадаадын их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш дамжааны ангийн оюутан, төгсөөд 1 жилээс хэтрээгүй бакалавр, магистрт суралцагч оюутнууд хамрах боломжтой аж.
Б.Заяа