Хөвсгөл аймагт 464 иргэн тандалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-11 20:52:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 464 иргэн тандалтад байна. Сүүлийн 24 цагт түргэвчилсэн оношлуураар 299 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.

Нийт батлагдсан 74 тохиолдлын 69 нь эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжиж, одоогоор 5 хүн эмчлүүлж байна. Тухайн иргэдийн биеийн байдал эмнэл зүйн хувьд  4 нь хөнгөн,  нэг нь хүндэвтэр байгаа аж. Нийт халдвар бүртгэгдсэн  12 голомтоос 7 голомт идэвхгүй болж, халдвар бүртгэгдээгүй 14-28 хонож байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  


 



相关新闻