Шинээр дөрвөн тохиолдол нэмж батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 274 сорьцод шинжилгээ хийснээс шинээр дөрвөн тохиолдол нэмж батлагдлаа. Энэ нь Эрдэнэбулганд 2, Өлзийтөд 2 тохиолдол байна. Тодруулбал, Өлзийт суманд тандалт судалгаагаар тогтоосон иргэдээс халдвар илэрсэн бол Эрдэнэбулган сумын хувьд халдвартай иргэдийн ойрын хавьтлын гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирусний халдвар илрээд байна. Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын тоо 356 боллоо.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 16, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 23 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. 313 тохиолдол бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ойрын хавьтлын 2849 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 18, гэрийн тусгаарлалтад 525 иргэн тус тус байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 25-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 48783, II тунд – 9249 хүнийг дархлаажуулаад байна