Улсын бүртгэл, Архив, Шүүх шинжилгээний байгууллагын нэгдсэн цогцолбор шинэ байрыг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-26 16:05:04

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар аймгийн Засаг дарга Д.Золжаргалын хамт Архангай аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Архивын албан хаагч нартай энэ сарын 25-ны өдөр уулзалт хийлээ. Уулзалтаар нэн тэргүүнд тулгамдсан дараах асуудлуудыг шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад уламжилжээ.

-Цар тахлын үед илүү цагаар ажиллаж байгаа Цагдаагийн алба хаагчдын томилолт, цалингийн нэмэгдэл болох 57.7 сая төгрөг олгох.

-Улсын бүртгэл, Архив, Шүүх шинжилгээний байгууллагуудын нэгдсэн цогцолбор шинэ байрыг 2022 онд багтаан барих.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс нэгдсэн камерын системд 2021 онд багтаан оруулах.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хүрээнд ИТХ-тай хамтран тандалт судалгааны төсөв олгох.

-Архидан согтуурахтай тэмцэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тасаг байгуулах.

-Шүүх шинжилгээний албанд бүрэн тоноглогдсон автомашин олгох.

-Бүх сумын Улсын бүртгэгч нарт зөөврийн компьютер, скайнер олгох.

-Цагдаа болон Улсын бүртгэлийн газарт ажлын хэрэгцээнд унаа олгохоор тус тус шийдвэрлэлээ.

相关新闻