Ховор супер сар ба бүтэн хиртэлт
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА. /RIA Novosti/. Тавдугаар сарын 26-ны лхагва гарагт супер сар, бүтэн сар бүтэн хиртэлттэй давхцаж, манай гаргийн цорын ганц дагуултай холбоотой одон орны ховор үйл явдлууд нэг өдөр нэгэн зэрэг тохиолоо.
Супер сар, бүтэн сар, бүтэн хиртэлт 12 жилд нэг л удаа тохиолддог байна.
Тавдугаар сарын 26-ны өглөө эрт сар дэлхийд хамгийн ойртож илүү том, тод ажиглагдав.
Супер сар гэж нэрлэгддэг энэхүү үзэгдэл үргэлж анхаарал татдаг боловч одон орон судлаачид үүнийг том үйл явдлаас илүүтэй сэтгүүлчдийн меме гэж үздэг аж.
Дахиад арван цагийн дараа сарны бүтэн хиртэлт болжээ.
Энэ үзэгдлийг Хойд Америкийн баруун эрэг, Номхон далай, Индонези, Австрали, Азийн зүүн эргээс ажиглах боломжтой байв. Орост хиртэлтийг зөвхөн Сибирь, Алс Дорнодын зүүн өмнөд хэсгийн оршин суугчид ажиглажээ.
Сар хиртэх үедээ Хилэнцийн ордны хамгийн тод, шөнийн тэнгэрийн хамгийн тод оддын нэг Антаресын дээд талд байв.
Ховор супер сарны зургийг авахын тулд Роскосмос “Aist-2D” хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд байрлуулжээ.
Хиртэлт оргил үедээ хүрэхийн өмнө сар өнгөө хувиргав. Сар улаан туяатай, хойд хил нь цэнхэр хүрээтэй болж харагдсан нь манай дэлхийн агаар мандлаар дайран гарсан нарны гэрлийн нөлөө гэнэ.
Сар дэлхийн хагас сүүдрээс гарах нийт хугацаа таван цаг гаруй байсан бол хиртэлт 14.5 минут үргэлжилжээ.