Энхийг сахиулагчидад хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо
ФОТО МЭДЭЭЭнхийг сахиулагчидад хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл илэрхийлэх ёслол Их жанжин Д.Сүхбаатарын талбайд болов.
Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.
Цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга оролцож, үг хэлэв. Тэрбээр, "Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан цэргийн ажиллагаануудад АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. 1991 оноос өнөөг хүртэлх 30 жилийн хугацаанд Монгол, АНУ хоёр улсын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэн.