Худалдаа, үйлчилгээний байгууллагууд 09:00-16:00 цагийн хооронд ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган суманд халдварын өвчлөл нэмэгдэж, 500-д хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэбулган сумын Засаг даргын "Коронавируст халдварын тархалтын үед авах зарим арга хэмжээний тухай" захирамж гарлаа. Захирамжид;
1. Коронавирусний тархалт сумын хэмжээнд үргэлжлэн нэмэгдэж байгаатай холбогдуулан үйл ажиллагаагаа хэвийн горимоор явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 09.00-16.00 цаг хүртэл тогтоолоо.
2. Хотын доторх таксины үйлчилгээг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хориглов.
3. Халдвар авч өвчлөн гэрээр эмчлүүлж буй иргэн болон түүний ойрын хавьтлын хүмүүсийн халдвар хамгааллын дэглэм, хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллахыг харьяалах байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, багийн дарга нарт үүрэг болгожээ.
4. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, хэрэглэгч, харилцагчдад үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд нэг удаагийн бээлий, малгайг тогтмол зүүж, үйлчлүүлэгчийн гараар хүрэлцэх гадаргуу (хаалга, шатны бариул, барааны түрдэг тэргэнцэр, сагс, пос машин гэх мэт)-г тухай бүр ариутгаж, халдваргүйжүүлэн ажиллахыг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлагуудад үүрэг болгосон байна.