Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрөөс хөдөлгөөнийг бүрэн нээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комисс Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 7 дугаар сарын 9-ний өдрийн 6.00 цагаас эхлэн хөдөлгөөнийг бүрэн нээхээр болжээ.
Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байсан хугацааг цуцалсан байна. Хэдийгээр зорчих хөдөлгөөнийг бүрэн нээсэн хэдий ч тус аймгийн ихэнх суманд халдвар тархсан эрсдэл өндөр байгаа учраас аялал зугаалгаар яваа иргэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явах хэрэгтэй гэдгийг аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхаарууллаа.