Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу сэлэхээр ороод осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-09 11:06:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Цагаан-Эрэг гэдэг газар 5 хүн зугаалж явснаас 1 хүн  Дэлгэрмөрөн голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.

Тодруулбал энэ сарын 7-ны  өдрийн 16.00  цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн дуудлагын дагуу  Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 16 цаг 14 минутад очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 32 настай, иргэн Б  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэх гэж ороод живсэн байжээ. Түүний цогцсыг мөн өдрийн 16 цаг 46  минутад Дэлгэрмөрөн голын усны мандал осолдсон газраас 2 км-ийн зайтайгаас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.


相关新闻