Төв аймагт 61902 сонгогч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВНөгөөдөр буюу 6 сарын 29-нд улс орон даяар зохион байгуулах УИХ болон орон нутгийн ИТХ-ын сонгуульд Төв аймгаас 61902 сонгогч оролцоно.
19 хоногийн өмнө нийт сонгогчийн тоо 59823 байснаас 6 сарын 27-ний байдлаар 800 гаруй иргэн шилжин ирж, 61900 гаруй болжээ.
Сонгуулийг ямар нэг асуудалгүй зохион байгуулахын тулд 6-р сарын 25-ний 12:00 цагаас 14:40 цагийн хооронд урьдчилан санал хураах журмаар, төхөөрөмжийг туршин үзэхэд, хүндрэл үүсээгүй тухай Сонгуулийн хороо мэдээллээ.
Харин зайдуу орших хоёр суманд үерийн улмаас явц удаашралтай байсан ч шаардлагатай арга хэмжээг авч, дахин ямар нэг бэрхшээл учрахгүй байхаар бүх ажлыг зохион байгуулсан талаар СХ-ны дарга Д.Нямдорж хэлэв.
Сонгогчид саналаа өгөхөөр ирэхдээ гар утас, камер зэргийг авч явахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв ийм нөхцөл үүсвэл тусгай хайрцганд хийж, буцаан өгөхийг сануулав.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг