Их аварга Хакүхо, Озэки Тэрүнофүжи нар 8 даваатай башёг тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-11 16:59:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 8 дахь өдөр 69 дэх Их аварга /Ёкозүна/ Хакүхо М.Даваажаргал, Котоеко /М-4/-той барилдаж, түүнийг ёрикири мэхээр унагаж, 8 даваатай болов.

 

Маргааш Их аварга Хакүхо, Чиёотайрюү /М-4/-тэй учраа таарсан байна. Энэ башёд түрүүлбэл Ёкозүна цол хүртэх болзолтой Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Тобизарюү/М-3/-тэй учраа таарч, түүнийг  мэхээр давж 8 дахь даваагаа авч гачигоши буюу 50 хувийн амжилтаа хийлээ. Тэрбээр маргааш Окиноүми /М-5/-тэй барилдана.

 

Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Комүсүби Вакатакакаге-тай учраа тааран барилдаж, түүнийг хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 3 унаатай боллоо.

 

Энэ өдөр Хошёорюү /М-5/ С.Бямбасүрэн, Аойяама /М-8/-тай таарч, түүнийг хатакикоми  мэхээр унагаж 5 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.

 

Харин Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Такарафүжи /М-8/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 5 даваа, 3 унаатай яваа бол, энэ өдөр Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Окиноүми/М-5/-тэй таарч, түүнд уватэнаге мэхээр ойчиж 4 даваа, 4 унаатай болов.

 

Энэ өдөр Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Чиёонокүни /М-16/-тэй барилдаж, түүнийг ошидаши мэхээр унагаснаар 5 даваа, 2 унаатай болов.

 

Озэки Шодай, энэ өдөр Хокүтофүжи /М-3/-тэй барилдаж, түүнийг сүкүинаге мэхээр давж 4 даваа, 4 унаатай болов. 

相关新闻