1087 сонгогчоос зөөврөөр санал авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-27 20:21:56
Yesukheitumur Tumurbaatar

Сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураахаас нэг өдрийн өмнө зөөврийн, битүүмжилсэн хайрцгаар санал авдаг. Энэ дагуу маргааш Төв аймгийн1087 иргэний саналыг  зөөврөөр авна.

Үүнд эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдана. Түүнчлэн санал авах ажиллагааг зохион байгуулж буй сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамалуудын саналыг зөөврөөр авах юм. 

                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻