Хүрэнцавын ордын хайгуулын ажлыг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Хүрэнцавын ордын хайгуулын ажлыг эхлүүлснийг “Эрдэнэс Монгол” компанийн албан сайтад мэдээллээ.
Тус компани нь Хүрэнцавын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг
2020 онд АМГТГ-аас зохих тогтоол, шийдвэрийн дагуу авч, ордын нөөцийг тогтоох
нарийвчилсан хайгуулыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Энэ зорилтын хүрээнд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь өөрийн
эзэмшлийн талбайд геологи, өрөмдлөг болон геофизикийн ажлыг гүйцэтгэх хуулийн
этгээдийг сонгон шалгаруулах тендерийг зарласан аж. Хуулийн хүрээнд гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг сонгож, ажил гүйцэтгэх гэрээг шалгарсан 2
компанитай байгуулжээ.
Тендерт
шалгарсан “Гео Инженеринг” ХХК,
“Галакси Гео Монголиа” ХХК нь ажлын даалгаврын дагуу хайгуул, геофизикийн ажлыг хайгуулын талбайд
эхлүүлээд байна. Хүрэнцавын ордын хайгуулын ажлын дүнд Монгол орны алтны нөөц
нэмэгдэж, алтны үндсэн орд
шинээр нээх хүлээлттэй байгааг нийтэлжээ.