Амралтын өдрүүдэд 52 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-19 16:05:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт  энэ  сарын 10-19-ний өдрүүдэд 52 эх амаржжээ.  

Яаралтай түргэн тусламжийн дуудлагаар 151 хүн,  344 хүн өөрсдөө ирж үйлчлүүлснээр нийт 495 хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Амралтын өдрүүдэд эмнэлэгт 491 хэвтснээс, 22 хүн эрчимт эмчилгээний хэсэгт эмчлүүлж байна.  

Мэс засал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Төрөх эмэгтэйчүүдийн тасгууд төлөвлөгөөт 1, яаралтай 26 нийт 27 мэс засал амжилттай хийсэн байна. Онош зүйн тасаг 1371 хүний PCR шинжилгээг авчээ.

 

相关新闻