Аймгийн ОБГ-ын даргаар хошууч З.Азатыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын Ерөнхий
газрын даргын 2021 оны Б/786 тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар хошууч З.Азатыг томиллоо.
З.Азатын хувьд өнөөдрийг хүртэл тус газарт Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал
хариуцсан ахлах мэргэжилтэн, аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн даргаар
ажиллаж байсан юм.
Түүний ажлыг Онцгой байдлын
Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа
Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ирж хүлээлгэж өглөө.