Сургууль, цэцэрлэгүүдэд тоног төхөөрөмж гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-19 15:48:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням тойрогтоо ажиллах үеэр аймгийн ЕБС, цэцэрлэгүүдийн удирдлагуудтай уулзан санал солилцлоо. Энэ үеэр боловсролын байгууллагад тулгамдаж буй асуудал, намрын чуулганаар хэлэлцэгдэх боловсролын багц хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, сурагчдын хичээлийн хоцрогдол, цахим сургалтын үр дүн, багш нарын цалин хөлс зэрэг цаг үеийн асуудлаар харилцан санал солилцож зарим асуултуудад хариулт өгсөн юм

Мөн тэрээр өнгөрсөн хавар аймгийн ЕБС, цэцэрлэгүүдийн удирдлагуудтай уулзах үеэрээ дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн саналыг авсан аж. Нийт 15 сургуулийн захиргаанд  ангийн самбар, сандал ширээ, суурин болон зөөврийн компьютер, телевизор, цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын тавиур, проектор, угаалгын машин зэрэг тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг уулзалтын дараа хүлээлгэн өглөө. УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням хэлэхдээ нэн түрүүнд сурагчдын хоцрогдлыг арилгаж үндсэн хөтөлбөрөөрөө явах нь чухал. Анги танхим, сурах орчин, боловсон хүчин хангалттай ч сургалтын баазад хэрэглэгдэх тоног төхөөрөмж, сурах таатай орчин стандартын дагуу байх хэрэгтэй гэв. Хичээлийн шинэ жилийн өмнөхөн тойргийнхоо боловсролтын салбарт хөрөнгө оруулалт хийсэнд сургуулийн удирдлага, багш, ажилчид талархалтай байлаа.

相关新闻