“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-30 16:01:54

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан хоёр дахь жилдээ Чингисийн талбайд тоглох гэж байна. Гол дүрүүдийн сонгон шалгаруулалт УДБЭТ-ын тайзнаа үргэлжилж байна.

Сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин өрсөлдөж байгаагаас Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван, Б.Шинэбаяр, Э.Бумхүү, Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа, Л.Нарангэрэл, Б.Долгормаа, Б.Энхнаран, Хоролмаад С.Баттүшиг, Ө.Уянга, Ш.Наранчимэг, Балганд Б.Алтанхуяг, С.Бат-Эрдэнэ, О.Хүрэлбаатар, Ж.Бямбажав, Э.Бумхүү нар өрсөлдөж байна.

Энэхүү дуурийг хоёр дахь жилдээ Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж буй бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Б.Жавзандулам, МУГЖ М.Болд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар багтжээ. Мөн сонгон шалгаруулалтыг дуучны дуулах ур чадвар, нотны бүрэн дуулалт, жүжиглэх ур чадвар, тайзны соёл гэсэн үзүүлэлтээр оноо өгч  дүгнэх юм.

Сонгон шалгаруулалтын дүн өнөө орой 20.00 цагт гарна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻