Завханд өнөөдөр 110 иргэн халдвар авсан нь батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-27 17:10:06

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр 110 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-Сүүлийн 24 цагт 451 сорьцод шинжилгээ хийснээс 110 иргэн халдвар авсан нь батлагдаж нийт тохиолдол 3071 боллоо. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 43 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Ингэснээр нийт 2534 хүн эдгэрлээ. Шинээр бүртгэгдсэн 110 тохиолдлууд нь Улиастай суманд 86, Тосонцэнгэл суманд найм, Идэр суманд дөрөв, Шилүүстэй, Яруу, Цагаанчулуут, Их-Уул, Дөрвөлжин сумуудад батлагдсан тохиолдлууд нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын эмнэлэгт 344, гэрээр 118 хүнийг эмчилж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал нь хөнгөн 390 хүн байна. Харин хүндэвтэр 56, хүнд 14, маш хүнд хоёр хүн эмчлүүлж байна. Коронавирусний халдвараар хэвтэн эмчлүүлэгчдийн дотор жирэмсэн эх тав, хүүхэд 49 байна. Хичээлийн шинэ жил, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой хөдөлгөөн эрс нэмэгдсэн үед бага насны хүүхдүүдээ гадуур дагуулж явахгүй байх. Онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх. Иргэд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлахыг дахин зөвлөж байна гэж Эрсдэлийн холбооны бүлгээс нэмж дуулгалаа. 

相关新闻