УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-01 10:36:32

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Маргааш буюу энэ сарын 02-нд болох чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал, УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний талаар” мэдээлэл хийх аж.

Ч.Ариунболд

相关新闻
注释