Дүрслэх урлагийн музей: Хангарьдын нүүрт, үйлийн Махагал

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-09-02 15:52:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын хийц, дэг сургуулийн бүтээлийн нэг Хүний замд садаа болсон өшөө хорын хорт могойг даран сөнөөж хошуундаа зуусан алтан жигүүрт домгийн шувуу Хангарьдын нүүрт, үйлийн Махагала бурхны баримлыг танилцуулж байна.

 

Энэхүү баримал XIX зуунд холбогдох бөгөөд хүрэл цутгамал, алт шаргал материалаар урлажээ.

 

Махагэдэг нь их, “галагэдэг нь хар гэсэн утгатай. Монголд Махагал хэмээх Энэтхэг нэр, Гомбо хэмээх төвд нэрээр түгээмэл нэрлэгдэж ирсэн. Махгалын лагшин хөх бараан өнгөтэй, тэнгэрийн цахилгаан мэт гялалзсан гурван мэлмийтэй нойтон толгойн эрхи зүүсэн, тэргүүн дээрээ язгуурын таван бурхны нэг Үл Хөдлөгч буюу Агшобя хэмээх бурхан залсан, хөх могойгоор үсээ зангидсан, улаан могойгоор хүзүүгээ чимсэн, барын нойтон арьсан хормогч, зааны нойтон арьсан нөмрөг асаасан, зургаан мутартай ба гурван үзүүрт сэрээ, цус дүүргэсэн гавал, дамар, махир огтлогч хутга, хохимой эрих, цалам зэргийг барин, хохимой толгойн титэм чимгээ зүүж, эд баялгийн эзэн Ганеш гишгэн бадам цэцгийн мандал дээр заларна.

Түүнчлэн эртний Энэтхэгийн 84 шидтэнээс гаралтай бөгөөд номын санаваар сахисан догшин Чойжин болсон ажээ.

Махагал бурхан нь энэ хорвоо дээрх хязгааргүй олон янзын зовлонт амьтдад туслахын тухайд олон янзын дүр байдлаар оршдог.

相关新闻