Цамбагарав багт дахин санал хураалт явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДМонгол улсын Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161,2, 84,12- дахь заалтыг үндэслэн Ховд аймгийн Сонгуулийн хороо өчигдөр тогтоол гаргажээ.
Ховд аймгийн ИТХ-ыг сонгох, сонгуулийн 12 дугаар тойрог Жаргалант сумын 4 дүгээр хэсгийн санал хураалтын дүнгээр тус тус 588 сонгогчийн санал авч тэнцсэн МАН-аас нэр дэвшигч Ж.Батсайхан, Ц.Батэрдэнэ нарын санал хураалтыг дахин явуулахаар болов.
Дахин санал хураалтыг энэ оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Ням гаригийн 06,00-21 цагийн хооронд Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дээр орших Цаст Алтай цогцолбор сургуулийн урлагийн зааланд зохион байгуулна.
А.Бямбасүрэн