БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тайзны тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-05 10:26:06

БНХАУ-ын БХЯ-наас Монгол Улсын БХЯ-нд цэргийн буцалтгүй тусламжаар дэлхийн стандартад нийцсэн тайз, дуу өсгөгч, гэрэлтүүлгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг өчигдөр Чингисийн талбайд гардууллаа.

Монгол Улсын БХЯ-ны удирдлагын зүгээс буцалтгүй тусламжаар ирсэн энэхүү тоног төхөөрөмжийг удахгүй манай улсад зохион байгуулах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох хүндэт зочид төлөөлөгчдөд үзүүлэх урлагийн тоглолтод ашиглахаар бэлтгэж байна.  

Буцалтгүй тусламжид гадаа тоглолтын тайз , дуу өсгөгч, өсгөгчийн удирдлагын пульт, тайзны гэрэл, гэрлийн удирдлагын пульт, дууны миксер, пульт, микрофоны систем, тайзны хяналтын систем зэрэг тайз, түүний тоног төхөөрөмжийн цогц иж бүрдэл багтжээ. 

Монгол Улсад анх удаа дэлхийн стандартад нийцсэн гадаа тоглолтын тайз, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг богино хугацаанд захиалах, нийлүүлэхэд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Гааль татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллага холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний дүнд дээрх ажил маш богино хугацаанд амжилттай хэрэгжсэн байна. 

Иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээн авснаар батлан хамгаалах салбарыг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, үндэсний соёл урлагийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг БХЯ-ны удирдлагууд онцолж байв. 

Ж.Болор

相关新闻