Одод болон МХБХ-ноос ЭХЭМҮТ-д 10 ширхэг аппарат хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-04 12:07:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын урлаг, спортын одод Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны хөлбөмбөгийн талбайд /2021.10.02/ чуулсан энэ өдөр тоглолтод оролцсон хүндэт зочид болон холбооноос 10 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандивлалаа.


Коронавируст цар тахлын энэ хүнд үед тус аппарат нь нэн шаардлагатай болохыг ЭХЭМҮТ-ийн хамт олноос онцлон хэлж, талархал илэрхийлсэн юм.



Энэхүү урлаг, спортын оддын хөлбөмбөгийн “Эмч нартаа баярлалаа” тоглолтод  "Мөрөөдөл" баг 4:3-аар ялалт байгууллаа. Баг тус бүрээс "Шар айраг" хамтлагийн дуучин, МХБХ-ны Элч төлөөлөгч Г.Ганхүү болон сагсан бөмбөгийн ОУХМ Г.Баттөр нар дубль хийсэн байна.





相关新闻