Малчид 63,8 мянган тонн хадлан бэлтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ намар малчдын түвшинд 63,8 мянган тонн хадлан
бэлтгэлээ гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Энэ нь төлөвлөсөн
хэмжээнээс 452 тонноор бага үзүүлэлт аж.
Түүнчлэн аймгийн
хэмжээнд 7861 тонн хүчит тэжээл, 5913 тонн эрдэс тэжээл тус тус бэлтгэжээ.
Засгийн газраас
баталсан төлөвлөгөө ёсоор сум тус бүр 100 тонн өвс, 30 тонн тэжээлийн аюулгүйн
нөөц бүрдүүлэх ёстой. Харин өнөөдрийн байдлаар Алтай, Алтанцөгц сум 40 тонн,
Сагсай сум 20 тонн, Улаанхус сум 20 тонн өвс нөөцөлсөн бөгөөд бусад сум аюулгүйн нөөцөө хараахан бүрдүүлээгүй ажээ.