Иргэдийг хэрэглээний зээлээс чөлөөлөхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-01 13:23:40

“Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслөөр иргэдээс санал авч байгаагаа илэрхийлж, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан өнөөдөр Төрийн ордны баруун хаалган дээр жагсав.

Тус намын Боловсруулан зөвлөлдөх хорооны дарга Г.Алтанхуяг  “УИХ-аас Эдийн засгийн  ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хүрээнд ойролцоогоор дөрвөн их наяд төгрөгийн хэргийг өршөөх гэж байна. Үүний оронд иргэдийн арилжааны банкнаас авсан нийт 1.5 их наяд төгрөгийн хэрэглээний зээлийг нэг удаа чөлөөлөх хэрэгтэй гэсэн утга бүхий “Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг санаачлаад, гарын үсэг цуглуулж байна.

Анх 9 дүгээр сарын 14-нд энэ талаар нийтэд зарлаж, 21-ний өдрөөс хойш гарын үсэг цуглуулж байна. Орон нутгийн иргэд жаахан мэдээлэл муутай байх шиг байна. Түрүүлж мэдээлэл авсан нэг нь орон нутаг руу саналын хуудсаа явуулаач гэсэн. Бид үүний оронд Улаанбаатар хотод суралцаж оюутан хүүхдүүдээ төлөөлүүлж гарын үсэг зурж болно гэж байгаа” гэлээ. 

 

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻
注释