Нэг багц усан үзэм 11 мянган долларын үнэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНТОКИО. /NHK/. Японд энэ оны эхний дуудлага худалдаагаар дээд зэргийн чанартай нэг багц усан үзэм 11 мянган доллароор зарагдсан нь үнэ ханшийн хувьд дээд амжилт тогтоожээ.
Янз бүрийн сортын усан үзэм тариалдаг "Ruby Roman" компани өчигдөр Япон тэнгисийн эрэгт Ишикава мужийн Каназава хотод дуудлага худалдаа зохион байгуулсан байна.
Нэгэн супермаркетын эзэн хамгийн өндөр үнэ хэлжээ. 11 мянган долларын үнэд хүрсэн багц усан үзэм нь 900 г жинтэй аж. Энэ багц нь дотроо 30 гаруй ширхэг усан үзэмтэй гэнэ. Тэгэхээр нэг ширхэг усан үзэм нь 35 мянган иен буюу 350 долларын үнэд хүрсэн гэсэн үг юм.
Г.Доржханд