Хэрлэн голын тахилга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-30 12:06:52
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ, Гүндгаравлин хийд, Хэрлэн голын сав газрын захиргаа, Хэрлэн сумын ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, "Хэнтий Ус" ХХК зэрэг байгууллага хамтран Хэрлэн голын тахилгын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр Хэрлэн голын тахилгыг цаашид аймгийн ИТХ-ын нэрэмжит болгон зохион байгуулах шийдвэр гарчээ.
Тахилгад аймгийн төрийн байгууллагууд, Хэрлэн голын сав газрын захиргааны талуудын оролцооны зөвлөл, нутгийн иргэдийн төлөөллүүд оролцож, Хэрлэн сумын зургаан багийн ачлалт ээжүүд сүүн цацлаа өргөж хүндэтгэл илэрхийллээ.
Тахилгын зорилго нь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ариун зан үйл, ёс заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, гол усаа хайрлан хамгаалах талаар өсвөр, залуу үе, иргэд олон нийтэд сурталчлан таниулах байв.
相关新闻