Өмчийн бүх хэлбэрийн ААН болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-03 20:26:31

Хэнтий /МОНЦАМЭ/ Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого улс орон даяар эхэллээ. Тус тооллогод эдийн засгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулна.

Хэнтий аймгийн Статистикийн хэлстийн даргын түр орлон гүйцэтгэгч А.Сэдэдмаа хэлэхдээ “Энэ удаагийн тооллогод аж ахуйн нэгж, байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид цахимаар хамрагдана. Харин цахимаар мэдээлэл цуглуулах боломжгүй нэгжүүдээс утсаар болон уламжлалт аргаар мэдээллийг авна. 

Та бүхэн Статистикийн хэлтсийн 70562303, 70562348 дугаарын утсанд холбогдож тооллогодоо хэрхэн хамрагдах талаар заавар зөвлөмж авч идэвхтэй хамрагдаарай” хэмээн уриаллаа.

Тооллогод хамрагдах нь тухайн ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Статистикийн тухай хуулиар хүлээсэн үүрэг хэдий ч тухайн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, бүрэн зураглал, мэдээлэлтэй болж, цаашдын бодлогыг оновчтой тодорхойлох, төлөвлөх, боловсронгуй болгох, хөгжих боломжийг нэмэгдүүлэх чухал үйл ажиллагаа юм. 

 

相关新闻