Учирч болзошгүй эрсдэлээс 35 иргэний амийг аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой
байдлын газарт 10 дугаар сарын байдлаар нийт 69 удаагийн гамшиг ослын дуудлага
иржээ.
Үүнээс объектын гал түймрийн
38, ой хээрийн түймэр гурав, автомашин эвдэрсэн хоёр, автомашин цас, шавар,
усанд суусан гэсэн 12 дуудлага иржээ. Мөн хүн, малын гоц халдварт өвчний дөрөв, шар
усны үерийн нэг, усны осол, төөрсөн сураггүй болсон долоо, аянга буусан гэсэн хоёр дуудлага
тус тус ирсэн байна. Эдгээр дуудлагуудад шуурхай ажиллагаа зохион явуулж 35
иргэний амийг учирч болзошгүй эрсдэлээс авран хамгаалсан. Онцгой байдлын газраас нийт 125 алба хаагч
28 техниктэй ажилласан байна. Харин гал түймэр, гамшиг ослын улмаас хоёр
иргэний амь эрсэдсэн гэж аймгийн Онцгой байдлын
газраас мэдээлэв.