Өглөөний уулзалтаар иргэдээ сонсож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-10 14:59:58
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас долоо хоног тутам иргэдээ сонсох, амжилт, асуудлыг ярилцах "Сонсъё~Ярилцъя" өглөөний уулзалтыг зохион байгуулж байна.
Өнөөдөр болсон соёл, хэвлэл мэдээллийн салбарынхантай хийж буй уулзалтад төлөөлөл болсон 20 орчим хүмүүс оролцлоо.
Монгол Улс Соёлын яамтай болсон, аймаг орон нутаг бүрт Соёлын хэлтэс байгуулсан энэ цаг дор нийгэм, соёлын салбарт хамаарагдах байгууллагуудын төлөөллүүд уулзалдаж, салбарын бодлого, орон нутаг дахь соёлын байгууллагуудын ажил үйлс, амжилт бүтээл, асуудал бэрхшээл, шинэ санал санаачилгаа хэлэлцэн ярилцав.
"Сонсъё~Ярилцъя" уулзалт 7 хоног бүрийн лхагва гарагт өрнөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт залуусыг хүлээн авч уулзжээ. Цаашдаа өглөөний уулзалтуудаар хэлэлцэж буй асуудал, саналыг бодлогын түвшинд уламжилж, ажил хэрэг болгох талаар санаачилгатай ажиллахаа аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун мэдэгдлээ.
相关新闻