Үлийн цагаан оготнотой тэмцэхэд хөрөнгийн дэмжлэг шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг
өнтэй давах, мал аж ахуйн усан хангамжийг сайжруулахаар энэ онд гурван суманд
инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргажээ.
Аймгийн хэмжээнд бэлчээр болон унд ахуйн зориулалттай 616 худагтай. Үүнээс сумын төвд 96, бэлчээрт 520 худаг байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу суманд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах ажлыг эхлүүлээд байна. Харин бэлчээрийг хамгаалах ажлыг жил бүр тодорхой хугацаанд хийхэд шаардлагатай төсөв дутагдалтай байдаг.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд бэлчээрийн нийт 6,9
сая га талбайн 10 орчим хувь нь үлийн цагаан оготнод идэгдээд байгаа. Төсвөөс
шалтгаалж, жилд дунджаар бэлчээрийн талбайн нэг хувьд нь л тэмцлийн ажил хийж байна.
Цаашид бэлчээрийн усан хангамж, бэлчээрийн үлийн цагаан оготнотой тэмцэхэд хөрөнгийн
дэмжлэг шаардлагатай байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.