Хөвсгөлийн азарга анх удаа улсын наадамд түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛТулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьны уралдаан Азарганы уралдаанд 215 хурдан азарга уралдсанаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол улсын алдарт уяач, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатарын хурдан халиун түрүүлж Хөвсгөлийн азарга анх удаа улсын баяр наадамд түрүүллээ.
Мөн айргийн тавд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Дэнзэнгийн Энхтөрийн хул айрагдаж хоймор нутгийн нэрээ дуурсгалаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа