Бүрэнтогтох сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-16 14:57:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол буурахгүй байгаа учраас сумын Онцгой комиссын 17-р хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 7 хоног цахимд бүрэн шилжүүллээ.

Энэ хугацаанд  соёл олон нийтийн ажил, уралдаан тэмцээн зохион байгуулах, спорт заалны үйл ажиллагааг түр зогсоосон байна. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар Бүрэнтогтох суманд коронавируст халдварын 19 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 250 болсон байна.  Өдөр бүр халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмийг сайн сахихыг сумын Онцгой комиссоос анхаарууллаа.


相关新闻