Монгол туургатны бүжгийн их наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-12 11:44:36

Үндэсний их баяр наадмын хүрээнд өнөөдөр 21.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно.

Наадамд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улсын 200 гаруй уран бүтээлч оролцож, өөрийн орны онцлог, уламжлал, ёс заншлийг харуулсан бүжгээ нийтийн хүртээл болгох юм.

Мөн өнөөдөр Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Энх тайван, эв нэгдэл, Найрсаг Улаанбаатар” уриатай болж буй “Silence White” электро бүжгийн наадам болно. Тус үйл ажиллагаа нь Үндэсний их баяр наадмын үеэр залуучуудад зориулсан томоохон үйл ажиллагаа болон уламжлагдаж буйн дээр их хотын соёлыг түгээх, найрсаг харилцааг төлөвлшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Шоунд оролцох залуус бүгд цагаан хувцас өмсдгөөрөө онцлогтой юм.

Ч.Ариунболд

相关新闻