20 сая мод тарьж, ургуулах хариуцлагын гэрээг үзэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-18 10:16:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум модүндэсний хөдөлгөөнийг орон даяар амжилттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын эрдэмтэн, мэргэжилтэн судлаач, ойн аж ахуй эрхлэгчдийн чуулганыг энэ сарын 8-11-ний өдөр зохион байгуулсан.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарыг оролцуулсан үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан аж. Чуулганы хүрээнд 2021.11.15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар 20 сая мод тарьж, ургуулах хариуцлагын гэрээг үзэглэлээ.

Мод тарих хөдөлгөөнийг дэмжин ажиллах зорилгоорНогоон Дархан-2032” хэтийн зорилтыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар ёсчлон баталсан. Ойн салбарын үндэсний чуулган”-аасТэрбум модүндэсний хөдөлгөөнийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганд тавьсан илтгэл, салбар хуралдаанаас дэвшүүлсэн саналд үндэслэн 8 бүлэг, 28 заалт бүхий зөвлөмж гаргажээ.

Тухайлбал: Ойгоор бүрхэгдсэн талбай 9.0 хувьд хүрэх, нэн хүчтэй цөлжсөн газрын хэмжээ 4.0-өөс доошгүй хувиар бууруулах, Сум, суурин газар бүрд гурваас доошгүй ойжуулагч байхаар тооцож, “1000 сургагч багш бэлтгэххөтөлбөрийг 2022 онд багтаан хэрэгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг тоог 7000-д хүргэх, Үрийн нөөцийг жилд 290.0 мянган кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 30-100 сая ширхэгт хүргэхээр тусгасан ажээ.

相关新闻