Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-20 19:31:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр 63 тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 18132 боллоо. Хэдийгээр халдварын тохиолдол буурч байгаа боловч нас баралтын тохиолдол нэмэгдсээр 48 бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Нас барсан иргэд 41-91 насных бөгөөд 44 тохиолдол нь эмнэлэгт, 4 тохиолдол нь гэрт бүртгэгджээ. Ахмад настан болон архаг хууч өвчтэй иргэд шинж тэмдэг илэрсээр байтал эмнэлэгт хандахгүй, оройтсоны улмаас амиа алдах тохиолдол гарч байгаа тул шинж тэмдэг илэрсэн бол заавал эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатайг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай анхаарууллаа.


相关新闻