Зам тээврийн ослын улмаас 8 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-22 15:36:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 110 осол хэрэг бүртгэгдсэнээс авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 24, зам тээврийн осол 86 үйлдэгдсэн байна.  

Гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 17 хүн гэмтсэний дотор 1 хүүхэд нас барж, 3 хүүхэд гэмтсэн байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 19704 зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6,8 хувиар өсжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 885 зөрчил илрүүлж, 681 жолоочийн эрхийг хасаж торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн 204 иргэн эрхгүй, эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул шүүхээр баривчлах арга хэмжээ авчээ.


相关新闻