“Хоймор нутгийн зоог-2021” хоолны үзэсгэлэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-29 16:05:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг олон ястны өлгий нутаг. Тус нутгийнхаа Дархад, Урианхай, Цаатан, Буриад, Хотгойд, Халх ястны хоолны өв соёлын хэрэглээг сэргээн хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, аялал жуулчлалын чиглэлээр хоолны өв соёлыг дэлгэрүүлэх, залуу тогооч нарын мэргэжил, ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор анх удаа   “Хоймор нутгийн зоог-2021” хоолны үзэсгэлэн боллоо.


Энэ удаагийн үзэсгэлэнд Чандмань-Өндөр сумаас Урианхай хоол, Рэнчинлхүмбэ сумаас Дархад хоол, Галт сумаас Халх хоол, Цагааннуур сумаас Цаатан хоол, Мөрөн сумаас Хотгойд, Буриад  хоолны өв соёлын талаар  нийт 8 баг  оролцлоо.


Хамгийн гол нь дээр үед дээрх ястнууд сонгино, мангираас өөр амтлагчгүй хоолыг ямаахай, гичгэнээр амтлан зарим үед чулуун дээр хайж шарж иддэг байсан байна.


Ихэвчлэн өвлийн улиралд махан хоолыг хэрэглэж урин дулаан зуны цагт цагаан идээг хэрэглэдэг байсан гэдгийг багууд онцолж байлаа. Үзэсгэлэнг   Хөвсгөл аймгийн ЗДТГ, ХХААГ, Мөрөн сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, ХАҮТХэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын Мастер тогооч нарын  холбоо, Монголын Тогооч нарын холбоо хамтран зохион байгууллаа.


相关新闻