БНХАУ Монголын талын 38 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭБНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэхээр тогтсон ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Сангийн сайд Б.Болор нийт 7 баримт бичигт гарын үсэг зурлаа.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар урт хугацаанд хэлэлцсэний үр дүнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудлыг чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал Монгол Улс БНХАУ-аас 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онд авч ашигласан зээлийн үндсэн төлбөр болох нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээрийг байгуулав.
Б.Заяа