Хилийн зурвас нутагт 25,6 мянган толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-02 11:33:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 23 сум, 1 тосгоны 129 багийн нутагт 9379 хот айл, 18698 малчин өрхөд 5694,6 мянган толгой мал өвөлжинө.

Өөрийн аймгийн бусад сумын нутагт 16 сумын 400 өрхийн 303,6 мянган толгой мал гаднын аймгийн нутагт 1 сумын 15 өрхийн 8,9 мянган толгой мал, аймгийн хэмжээнд нийт 16 сумын 1259 өрхийн 531,4 мянган толгой мал өвөлжихөөр бэлтгэлээ хангасан байна. Үүнээс сум дундын отрын бүс нутагт Рэнчинлхүмбэ сумын 84 өрхйин 70,1 мянган толгой мал өвөлжинө. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Рэнчинлхүмбэ, Хатгал, Ханх, Цагаан-Үүр сумын 506 өрхийн 116,8 мянган толгой мал, хилийн зурвас нутагт Рэнчинлхүмбэ, Тариалан, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын 191 өрхийн 25,6 мянган толгой мал тус тус өвөлжихөөр бэлтгэлээ бүрэн хангажээ.

相关新闻